Сергей Диордица: Ковид устах боломжгүй ч эндэгдлийг таслан зогсоох боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица "Халдварыг үүсгээд байгаа вирус бол цаашид ч байх болно. Вирусыг бүр мөсөн устгах боломжгүй, гэхдээ эндэгдлийг таслан зогсоох боломжтой. Вирусний хяналт доор байж огт болохгүй, хүчирхэг байдлаар ялж гарч ирмээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний амь насыг аврахад, цар тахлын хурцадмал үйл явдлыг арилгахад чиглэж ажиллаж байна. Вирус маань цаашид нутагшиж, байнга эргэлтэд байх эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаална. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс нийгмийн хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авч явахыг зөвлөж байна. Зайгаа барих, маскаа зүүх, гараа сайн угаах зэргээр өөрсдийгөө хамгаалахыг уриалж байна" гэж ярилаа.  

Top