24 ЦАГТ: Халдварын 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2612 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1292 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1320 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 12 хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1098 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 5844 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 379 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top