А.Бурмаа: "Ковид-19" нь томуу төст өвчинд ороод явж байгаа

2021 оны 09 сарын 24

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.09.24/ мэдээлэл дээр томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа өглөө.


Тэрбээр "Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байна. Аравдугаар сараас дараа оны тавдугаар сар хүртэл томуугийн идэвхжил өндөр байдаг. Зөвхөн томуугийн вирусээс гадна томуу төстэй өвчнийг үүсгэдэг маш олон вирус байдгийг та бүхэн мэдэж байгаа. "Ковид-19" ч гэсэн томуу төст өвчинд ороод явж байгаа.

Одоогоор улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл 10 мянган хүн амд 15.1 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх 7 хоногтойгоо харьцуулж үзвэл ерөнхийдөө ойролцоо түвшинд байгаа. Сүүлийн 3 жилийн дунджаас үзвэл бага харагдаж байна. Гэхдээ улирлын томуугийн болон цар тахлын үнэлгээгээр бол улирал хоорондынхоо түвшинд өвчлөл явагдаж байна.

Нийт эмнэлэгт хэвтэж байгаа өвчитнүүдийн дунд амьсгалын замын зочмог хүнд халдвараар эмчлүүлэгсэд 26 орчим хувийг эзэлж байна. Үүнээс насанд хүрэгчдийн хувьд аваад үзвэл амьсгалын замын хүнд халдвараар хэвтэж байгаа хүмүүсийн тоонд ковидоор өвчилсөн хүмүүсийн тоо ороод явж байгаа.

Ер нь өмнөх 7 хоногтой харьцуулаад үзвэл хэвтэж байгаа насны бүлгээр нь авч үзвэл 16-24, 50-64 насанд өвчлөл нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Хүмүүс хүндэрч хэвтэж байгааг та бүхэн хэвтэж байгаа" гэв.

ТОМУУГИЙН ВИРУС ХАРААХАН ЭРГЭЛТЭНД ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙНА

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа үргэлжлүүлэн "Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 61,6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 41,5 хувийг 4 хүртэлх насныхан байна. 4 хүртэлх насныханд өвчлөл нэмэгдсэн байдалтай байгаа.

Томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 9,2 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотод 24,2 хувь, аймгуудад 13 орчим хувийг эзэлж байна.

Бид зөвхөн Ковид-19 сорьц цуглуулаад шинжлээд байгаа юм биш. Зарим үед түүвэр аргаар, зарим тандалтын нэгжүүдээс ирсэн сорьцонд томуугийн вирусыг, мөн бусад амьсгалын замын вирусыг үзэж байгаа. Үүнээс харахад томуугийн вирус хараахан эргэлтэнд орж ирээгүй байна. Томуутай төстэй адилхан шинж тэмдгээр илэрдэг өчвнүүд буюу эрновирус, аденовирус, улирлрын коронавирусны мэр сэр тохиолдлууд байна. Энэ нь зөвхөн коронвирус биш бусад вирусууд байна гэдгийг харуулж байна.

Сургууль, цэцэрлэг цугласан, үйл ажиллагаа жигдэрсэнтэй холбоотой, хүмүүсийн нягтрал эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн вирус нэмэгдэнэ. Тэгэхээр ковидтойгоо зэрэгцээд томуу, томуу төст өвчин, бусад томуугийн вирус эргэлтэнд орж ирвэл ирэх томуугийн улиралд нэлээд хүндрэлтэй байх болов уу гэсэн зүйл ажиглагдаж байна.

Өнгөрсөн 7 хоногт коронавируст халдварын нийт 33.626 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 7 хоногт бүртгэгдэж байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Дунджаар есдүгээр сарын 04-10-ны өдрүүдээс харахад батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 4803 тохиолдол байсан бол одоо 1600 тохиолдол руу өссөн байдалтай байна. Тэгэхээр бид томуу, томуу төст өвчин, мөн ковид-19 халдвартай тэмцэхээр өөр арга байхгүй. Тэгэхээр вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй" гэлээ.

 

Top