Өнгөрсөн хоногт халдвар авсан 6933 иргэн эдгэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 26

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2184 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1066 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1118 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 17 хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1133 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 6933 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 404 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top