Улсын хэмжээнд "Ковид-19" хавдварыг илрүүлэх ПГУ (PCR) шинжилгээ авах явуулын болон түр 3 цэгт МХЕГ-аас хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа.
Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх багц, бэлэн байдал хангагдаагүй, сорьц авах болон шинжигээ хийх багийн бүрэлдэхүүн дутуу зөрчил илэрсэн байна.
Вакцинжуулалт:
Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй дутагдал илэрснийг арилгуулахаар зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр хангасан байна.
Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй байна.
Аюултай хог хаягдал:
Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 33 тусгаарлан ажиглах байр, 14 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 6 дархлаажуулалтын түр цэг, Чингис хаан ОУНБ дахь ХМХА зэрэг нийт 63 цэгээс 5567.5 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 5968.5 кг хогийг устгаснаас 4194.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 1773.7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 5 тээврийн хэрэгсэл, 15 хүн ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )