Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ.
Энэ талаар дараах мэдээллийг өглөө.
1.
Эрүүл мэндийн салбар ачаалалт өндөр байгаа, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 01-ээс арваннэгдүгээр сарын 01-ны өдрийг хугацаанд 22 цагаас хойш ажиллахыг хязгаарлах шийдвэрийг гаргаж, аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүллээ.
Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо.
2.
Их, дээд сургуулийн оюутнуудын дотуур байранд халдвар гарч байгаатай холбогдуулан, халдвартай оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг тусгаарлан эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг БШУ болон ЭМ-ийн сайдад үүрэг болгосон. Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.
3.
Өмнө нь дотоодод халдвар гараагүй байх үед Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийг зохицуулахдаа тээврийн хэрэгслийн толгой солих буюу хүн хоорондын комтакт үүсгэхгүй байдлаар зохицуулаад явдаг байсан. Энэ журам үүргээ гүйцэтгээд дууссан учраас цаашид Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хийхэд толгой солихгүйгээр тээвэрлэгч нар шууд ачаа буулгах цэгрүүгээ явах зохицуулалтыг хийхийн тулд уг журмыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.
4.
Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарладаг. Энэ нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 7 хоног зочид буудалд, 7 хоног гэрт гэдэг байдлаар тусгаарлан ажиглах байранд тусгаарладаг байдлыг халдварын нөхцөл байдал, иргэд өндөр дүнтэй вакцинжуулалтад хамрагдсан зэрэг байдлыг харгалзаж үзээд 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүйгээр, нисэх буудал дээр ПГУ шинжилгээ авч, шууд нэвтрүүлэн, гэрийн ажиглалтад шилжүүлэх зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
иргэд өндөр дүнтэй вакцинжуулалтад хамрагдсан зэрэг байдлыг харгалзаж үзээд ч гэх шиг....бүгд л ямар вакцинд хамрагдаж өвчилөөд байгаагаа мэдэж байгааш дээ мангаруудаа