Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.27/ болж, "Ковид-19" халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Заалны үйлчилгээ, амны хаалтаа авдаг үйлчилгээ сөргөөр нөлөөлж байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна. Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах, дархлаа дэмжих буюу гурав дахь тунд хамрагдах зохион байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг саналыг саналыг тавьжээ.
Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.
1.
Эрүүл мэндийн салбар ачаалалт өндөр байгаа, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 01-ээс арваннэгдүгээр сарын 01-ны өдрийг хугацаанд 22 цагаас хойш ажиллахыг хязгаарлах шийдвэрийг гаргаж, аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүллээ.
Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо.
2.
Их, дээд сургуулийн оюутнуудын дотуур байранд халдвар гарч байгаатай холбогдуулан, халдвартай оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг тусгаарлан эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг БШУ болон ЭМ-ийн сайдад үүрэг болгосон. Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.
3.
Өмнө нь дотоодод халдвар гараагүй байх үед Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийг зохицуулахдаа тээврийн хэрэгслийн толгой солих буюу хүн хоорондын комтакт үүсгэхгүй байдлаар зохицуулаад явдаг байсан. Энэ журам үүргээ гүйцэтгээд дууссан учраас цаашид Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хийхэд толгой солихгүйгээр тээвэрлэгч нар шууд ачаа буулгах цэгрүүгээ явах зохицуулалтыг хийхийн тулд уг журмыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.
4.
Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарладаг. Энэ нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 7 хоног зочид буудалд, 7 хоног гэрт гэдэг байдлаар тусгаарлан ажиглах байранд тусгаарладаг байдлыг халдварын нөхцөл байдал, иргэд өндөр дүнтэй вакцинжуулалтад хамрагдсан зэрэг байдлыг харгалзаж үзээд 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүйгээр, нисэх буудал дээр ПГУ шинжилгээ авч, шууд нэвтрүүлэн, гэрийн ажиглалтад шилжүүлэх зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ.
Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа. Мөн дельта хувилбарын тархалтын оргил үеийн хугацаанд хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор халдвар авсан иргэдийг эмчлэх эмнэлгийн ор, тусгаарлан эмчлэх байр болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарилан ажиллуулах төлөвлөгөөнд нэн даруй тодотгол хийж, эрсдэлт бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, халдвар авсан хүүхдийн эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам тогтмол ажиллуулах, боломжит эмнэлэгт коронавируст халдварын өдрийн эмчилгээний тасаг нээх, бөөрний дутмагшмал гэсэн оноштой тогтмол хяналтад байдаг хүн халдвар авсан тохиолдолд диалезын тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах боломжийг судалж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 5 )
Naadam songuuli hiicheed ene odoo yu we
Ta nar ehleed ter Obuna geed balai huuhen, Soyoliin said nartaa hun olnoor tsugluulsan huuli bus uildeld ni hariutslaga toots. Yer ni l ternees chin hoish ene ovchlol haldvar chin ers nemegdeed baigaa yum bish uu? Uun deer tsagdaa huuliin baiguullaga yaagad shalgaj shaltgaaniig ni gargaj irehgui baigaa yum. Double standartaa odoo bolitsgoo erguu dagznuudaa. Oyuka bolon odgoo MAN-iig udirdaj baigaa nohduud odoo zamaa iluu chadvartai negendee tavij ogood zailtsgaa muu har eguu malnuudaa...
Ta nar ehleed ter Obuna geed balai huuhen, Soyoliin said nartaa hun olnoor tsugluulsan huuli bus uildeld ni hariutslaga toots. Yer ni l ternees chin hoish ene ovchlol haldvar chin ers nemegdeed baigaa yum bish uu? Uun deer tsagdaa huuliin baiguullaga yaagad shalgaj shaltgaaniig ni gargaj irehgui baigaa yum. Double standartaa odoo bolitsgoo erguu dagznuudaa. Oyuka bolon odgoo MAN-iig udirdaj baigaa nohduud odoo zamaa iluu chadvartai negendee tavij ogood zailtsgaa muu har eguu malnuudaa...
Дижитал үндэстэн хууль журам зөрчиж болдог... харин...
ХУЦАААААА