Боловсролын байгууллагуудыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ковид цар тахлын халдварын эрсдэл өндөр хэвээрээ байгаа учраас ийнхүү шийдвэрлэж байна. ЭМЯ-наас өнөөдөр өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ковидын халдвар 2515 шинэ тохиолдлоо нэмэгдээд байна. Өнгөрсөн нэг өдрийн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 16 /5 эмэгтэй, 11 эрэгтэй/ хүн эндсэн харамсалтай мэдээг өгсөн. Түүнчлэн ковидын дельта хувилбараас сэргийлэх гол арга зам буюу дөрөвдүгээр тун бол амны хаалт л гэж Эрүүл мэндийн яамнаа мэдэгдэж байна.
Халдварын тархалтын эрчмийг бууруулахын тулд иргэд олноор цугладаг үйл ажиллагаануудыг тодорхой хэмжээнд ийнхүү хумих нь зөв гэж УОК үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
төрийн байгууллагын ажилчид өрөөндөө ажил дээрээ маск огт зүүхээ байсан Эдгээрт гэнэтийн шалгалт хийж арга хэмжээ авахаас эхлэн нийт иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх төрийн төмөр нүүр тахалтай тэмцэхэд чухал байнаа Иргэд өөрсдөө хариуцлагагүй байж төр засаг лүү л дайраад байх юм