Америкийн жүжигчин Ченнинг Татум дуучин Ленни Кравицын охин Зои Кравицтай болзож байгаа билээ.
41 настай Ченнинг найз бүсгүйнхээ аав Леннигийн зурган дор “Бурхан минь! Та юу идэж, уудаг юм бэ, эсвэл энэ ген үү? Шударга биш байна. Эсвэл та өдөр бүр дасгал хийдэг юмуу” гэсэн коммент үлдээсэн байна.
Леннид охиных нь найз залуу таалагдаж байгааг түүний бичсэн эерэг хариултаас харж болно гэж фэнүүд нь дүгнэжээ.
Америкийн жүжигчин, модель, үзэсгэлэнт бүсгүй Зои ч найз залуу Ченнингээ “Жүжигчнийхээ хувьд, хүнийхээ хувьд маш сайн залуу” гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
I AM happy for couple \nbe Happy