Ченнинг Татум найз бүсгүйгээ охинтойгоо танилцуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Жүжигчин Ченнинг Татум, Зои Кравиц нар болзож байгаа билээ. Тэд байнга хамтдаа зугаалж, аз жаргалтай явах болсон.

Түүнчлэн Ченнинг Зоиг найман настай охинтойгоо танилцуулжээ. 41 настай Ченнинг 32 настай Зоитой хамт зугаалахдаа охиноо дагуулан гурвуулаа явж буй зураг папарацын дуранд буусан байна.

Эверли охин Зои Кравицтай сайхан харилцаатай болсон бөгөөд хамтдаа юм сонирхож явахдаа Зои охины мөрөөр тэвэрч байгаа харагджээ.

Нөхөрт гараад хагас жилийн дараа салсан Зои одоо карьертаа бүрэн төвлөрч байгаа аж. Тэгвэл 2018 онд жүжигчин Женна Дуанаас салсан Ченнинг Татум Зоиг охинтойгоо танилцуулснаар харилцаагаа илүү гүнзгийрүүлэхийг хүсэж буйгаа илэрхийллээ гэж фэнүүд нь дүгнэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top