Ковидоор өвчилсөн 357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ

2021 оны 10 сарын 02

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 24-ны А/595 дугаар тушаалаар КОВИД-19 цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлыг хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нь өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдөр дүүргүүдийн тандалтын багт 357 иргэн хэвтэх хүсэлт гаргажээ. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 23 эмнэлгийн 245 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top