ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлыг өдөр бүр мэдээлдэг билээ. Өнгөрсөн 24 цагт батлагдсан тохиолдлыг өнөөдөр /2021.10.03/ танилцууллаа.
Шинээр 1,811 тохиолдол бүртгэгдэж, 6,780 иргэн эдгэрлээ. Улаанбаатар хотод 897, орон нутагт 914 тохиолдол батлагджээ. Харамсалтай нь 19 хүн нас барсан байна.
Одоогоор хөнгөн зэргийн 11753, хүндэвтэр 6557, хүнд 2156, маш хүнд 350 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сайн мэдээ дуулгахад, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймагт коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Нэг өвдсөн хүн дахиж өвдөхгүй гэх баталгаа ерөөсөө байхгүй, 2, 3 удаа өвдлөө гэсэн хүмүүс зөндөө л байна, эрүүл мэнд хувь хүний нууц учраас л хүмүүс бусдад хэлэхгүй нуугаад байна.
Бүгд өвдөж байж сүргийн дархлаа тогтож байгаан байлгүй
Маргааш Улаанбаатарт бас сайн мэдээ гарна. ХӨСҮТ амралтын өдрүүдэд шинжилгээ авахгүй байгаа