24 ЦАГТ: Ковидын 2409 шинэ тохиолдол илэрч, 14 хүн нас барлаа

2021 оны 10 сарын 06

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.10.06)


Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 2409 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 7813 хүн эдгэрчээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 14 /7 эмэгтэй, 7 эрэгтэй/ хүн нас барсан байна. Үүнээс нэг нь ковидын улмаас нас баржээ. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 0-20 настай-1
  • 41-60 настай-3
  • 61-80 настай-6
  • 80-аас дээш настай-4

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1316
  • Орон нутагт - 1092

Аймгуудаас өдөрт гарсан халдварын тоо хамгийн өндөр байгаа нь Төв (303), Хэнтий (108) байгаа бол Өвөрхангай, Увс аймагт өнгөрсөн хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй байна .

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 22.158, гэрийн хяналтанд 55.363 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 3960 нь хүүхэд, 1521 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал
 

  • Хөнгөн-13.227
  • Хүндэвтэр-6487
  • Хүнд-2098
  • Маш хүнд-346

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top