Их Британийн хатан хааны бие чилээрхжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Их Британийн хатан хаан II Элизабет Хойд Ирланд руу хийх айлчлалаа цуцалж, лхагва гарагт эмнэлэгт хоножээ.

Букингемийн ордноос мэдээлснээр эмч нар хатан хаанд хэд хоног амрахыг зөвлөснөөр II Элизабет эмнэлэгт нэг хоноод пүрэв гарагт Виндзорын шилтгээнд эргэн ирсэн байна. Хатан хааны бие сайн болсон гэж Букингемийн ордны төлөөлөгч мэдэгджээ.

Их Британийг хамгийн олон жил захирч байгаа хатан хаан II Элизабет өнгөрсөн дөрөвдүгээр сард 95 нас хүрсэн билээ.

Хатан хаан эмч нарын зөвлөсний дагуу Хойд Ирланд руу хийх айлчлалаа цуцалсан байна. Эмч нар хатан хаанд олон хоногийн амралт хэрэгтэй гэж үзжээ. Хатан хаан айлчлалаа цуцалсан нь ковидоор өвчилсөн гэсэн үг биш хэмээн Букингемийн ордны төлөөлөгч мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top