Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 450 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн наймдугаар сараас хойш бүртгэгдэж байгаа хамгийн бага үзүүлэлт юм.
Өнгөрсөн таван өдрийн тоон үзүүлэлтийг харьцуулж харъя.
Халдварын тохиолдол үнэхээр цөөрсөн үү, эсвэл шинжилгээ цөөн авч байна уу гэдэг эргэлзээ нийтийн дунд байгаа тул МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэнтэй холбогдож, тодрууллаа.
Тэрбээр "Даваа гарагт халдварын тохиолдол харьцангуй цөөхөн гардаг. Гэсэн хэдий ч 450 гэдэг бол халдвар буурч байгааг харуулсан үзүүлэлт. Эрдэмтдийн зөвлөл есдүгээр сард халдварын оргил үедээ хүрч, арваннэгдүгээр сараас буурна гэж тооцоолсон. Үүн дагуу халдвар тогтмол буурч байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Үхлийн тоо буурахгүй байгаад байна шүү. Тэр л аюул.\n
Угаасаа сүргийн дархлаа гэдэг чинь бүх хүмүүс нь тусаад үхэх нь үхээд амьд үлдэх нь үлдээд дархлаа тогтож, халдвар зогсоно гэсэн үг. Тэрнээс манай эмч, эрдэмтэд сайндаа зогсоогоод байгаа юм биш. Уул нь шинжлэх ухаан, технологи ашиглаад нас барах хүмүүсийн тоо бууруулах байсан боловч манайд тэгж чадаагүй. 50 сая хүнтэй Украйнтай л адилхан тооны хүн нас барлаа. Үүнийг эрүүл мэндийн салбар сайн ажилласан гэж хэлэхгүй. Одоо нөгөө УОК, эмч нэар халдвар буурлаа бидний ажлын амжилт гээд ашиглах гэж үзнэ дээ.
халдвар устсан тохиолдолд урд нь өвдсөн хүмүүс эргэж дахих магадлал бий юу энэ талаар шинжилгээ судалгаа бна уу
Ок гоё