Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.11.14)
Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 666 шинэ тохиолдол бүртгэгдэж, 322-оор буурсан үзүүлэлттэй байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Харин мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 9 (5 эмэгтэй, 4 эрэгтэй) хүн нас баржээ.
Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл:
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10.379, гэрийн хяналтанд 24.742 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1819 нь хүүхэд, 401 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 233 хүний бие нэн хүнд байна.