Ливийн эрэг орчимд 75 хууль бус цагаач живжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22


Газар дундын тэнгисээр дамжин Европ руу завиар явж байсан 75 хууль бус цагаач Ливийн эрэг орчим живж, амиа алдсан тухай Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага мэдээлжээ.

Хамт явж байсан 15 хүнийг нутгийн загасчид аварч, Зувара хотод аваачсан байна.

Ливи улс нь Европ руу чиглэсэн хууль бус цагаачдын дамжин өнгөрөх газар болоод байна.

Өнгөрсөн бямба гарагт /2021.11.20/ Италийн эргийн харуул Газар дундын тэнгист хүнд байдалд орсон 420 гаруй цагаачийг мөн аварчээ.

Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр энэ онд Газар дундын тэнгист 1.3 мянга гаруй хүн живж, амиа алджээ.

Top