Оросын “Зөн билгийн тулаан” алдартай шоуны 11 дэх улирлын шилдэг оролцогчдын нэг болох Ольга Седова нас баржээ.
52 настай зөн билэгтэн коронавирусний хүндрэлээр нас барсан байна. Ольга Седова семинарт оролцож байхдаа ковидын халдвар авсан бөгөөд жирийн ханиад гэж бодсон тул ямар нэгэн арга хэмжээ аваагүй байжээ. Гэвч түүний бие муудаж, эмнэлэгт хүнд байдалтайгаар хүргэгдсэн байна.
Зөн билэгтний хүүгийн ярьсанаар Ольга хиймэл амьсгалын аппарат болон бөөрний аппаратад орсон ч бие нь дээрдээгүй аж. Түүний нөхөр, хүү хоёр нь мөн ковидын халдвар авчээ.
Уулын-Алтайд төрсөн Ольга Седовагийн зөн билгийн чадвар хүүхэд байхад нь илэрчээ. Уг чадвараараа хүмүүсийг эмчилдэг Ольга “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцохоор Москвад нүүж ирсэн гэдэг. Тэрээр “Зөн билгийн тулаан”-ы ялагч болоогүй ч авьяас чадвараа хөгжүүлэн олны талархлыг хүлээсэн зөн билэгтэн болсон байв.
Сэтгэгдэл ( 0 )