“Зөн билгийн тулаан”-ы од бүсгүй гоо сайхны мэс засалд оров

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улирлын финалд шалгарсан оролцогч, 38 настай Ольга Якубович гоо сайхны мэс засалд орсноо нээлттэй зарлалаа.

Ольга энэ талаараа “Би хүссэн үр дүнгээ харах хүртлээ зогсохгүй. Надад төгс байдал хэрэгтэй. Би Украинд ирж мэс засалд орохын тулд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлсэн. Тасалбар худалдаж авах, зочид буудалдаа хамгаалалтад байх гээд л шаардлагатай бүхнийг хийсэн. Туркээр дамжин нисэж ирэхэд 8 цаг зарцуулдаг. Гэхдээ гадаад төрхөө төгс болгохыг эртнээс хүссэн надад энэ нь асуудал биш” гэжээ.

Зөн билэгтэн гоо сайхны хэд хэдэн мэс засалд орсон байна. Ольга мэс заслын дараах зургаа ч хуваалцжээ.

Дизайнер мэргэжилтэй бүсгүй өмнө нь хамрын хэлбэрээ засуулах болон хөхөө томруулах мэс засалд орж байсан аж. Энэ удаад тэрбээр Украины чадварлаг мэс засалчийг зорьж Киевт иржээ.

Оросын “Зөн билгийн тулаан”-ы 22 дахь улирлын ялагчаар Максим Левин тодорсон билээ. “Зөн билгийн тулаан”-ы энэ улиралд Монголын удам дамжсан зайран Б.Эрдэнэсан амжилттай оролцож, шилдэг тавд шалгарсан юм.

 

 

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top