О.Батбаяр: Зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэж, Омикроны ЭРСДЭЛ ӨНДӨР болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Ковид-19 халдварын дотоодод илрэх тохиолдол буурч байгаа нь сайшаалтай ч гаднаас зөөвөрлөгдөх нь нэмэгдэж байна. Тухайлбал арванхоёрдугаар сарын 8-наас хойш өдөр бүр зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, сүүлийн 13 өдрийн хугацаанд 39 тохиолдол зөөвөрлөгдөн орж иржээ. Энэ мэдээллээс үүдэн иргэдийн дунд  Омикрон хувилбар орж ирсэн гэх айдас бий болоод байгаа юм.

Тиймээс тархалтын хурдаараа  дэлхий нийтийг айдаст автуулаад буй омикрон хувилбар Монголд бүртгэгдсэн эсэх талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.


-Монгол Улс коронавирусний хувилбарыг хэрхэн тогтоож байгаа вэ? 

-Гадаадаас ирсэн иргэдийг онгоцноос буусан даруйд нь PCR шинжилгээ авч байгаа. Мөн дөрөв хоногийн дараа дахин шинжилгээ авдаг. Хэрэв шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдолд дахин мутаци үздэг PCR шинжилгээ авч, генийн дарааллыг нь шинжилж, хувилбарыг нь тогтоож байна.

-Сүүлийн үед гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх нь ихэслээ. Үүнээс болоод иргэдийн дунд Омикрон хувилбар орж ирсэн гэх мэдээлэл ч тархсан байна. Энэ үнэн үү?

-Өдөрт бүртгэгдэж буй зөөвөрлөгдсөн тохиолдлыг тухайн үед нь генийн дарааллаар нь шинжилж, хувилбарыг нь тогтоож байгаа гэж өмнө нь хэлсэн. Ингэж шинжлэхэд “Омикрон” хувилбар илрээгүй.

-Гаднын улсаас ирсэн  иргэдийг тусгаарлаж байгаа юу?

-Африкаас ирсэн иргэдийг л тусгаарлаж байна. Бусад орноос ирсэн иргэдийг бол тусгаарлахгүй байгаа. 

Гаднаас ирсэн иргэдийг 3-4 хоног тусгаарлаж байж нэвтрүүлэх хэрэгтэй байна. Учир нь эдгээр иргэд дөрөв дэх хоногийн шинжилгээгээ өгөхгүй зугатаад байна.

Зөөвөрлөгдсөн тохиолдол өдөр бүр илэрч байна. Энэ хэрээр Омикрон вирус орж ирэх эрсдэл өндөр болж байгаа юм. Тиймээс гадаад улсаас ирж байгаа хүн бүр эрсдэл тээж ирж байгаа гэдгийг санаж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.


Омикрон хувилбар гаднын улс орнуудад маш хүчтэй нөлөөлж байна. Тухайлбал, Израил улсад омикроноос үүдэлтэй цар тахлын тав дахь давлагаа эхэлжээ.  Улмаар тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет Омикрон хувилбар Израилд парламентаас нь эхлээд хүүхдийн цэцэрлэг хүртэл тархсан талаар мэдээлсэн байна.

Мөн Их Британи, Дани, Бельги, Норвеги зэрэг орнуудад ковидын томоохон давлагаа үүсэхээр байгааг ДЭМБ-аас мэдээлж байгаа юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.88) 2021 оны 12 сарын 21

Agaarin xilee xaagaachee

0  |  0
zochin(64.119.16.212) 2021 оны 12 сарын 21

orj ireesei

0  |  0
Зочин(64.119.16.128) 2021 оны 12 сарын 21

Жаахан тэвчээртэй байж чадахгүй ийш тийш аялж тэнэж явж омикрон оруулж ирэх нь дээ.

1  |  0
Иргэн(192.82.78.202) 2021 оны 12 сарын 21

Гадаадаас ирж байгаа бүх хүмүүсиыгхөл хориондоруулах хэрэгтэй бүгд л эрсдэл тээж ирж байгаа ш дээ.оиикроныг шинжилж тогтоож чадаж байгаа юм уу? Дэлхийн бараг 100-д улсад тархаад байхад хэтэрхии анхаарал сайн тавихгүй байгаа юм шигээ. Эрдэмтэн мэргэд минь хир тооцоо судалгаатай байдаг юм бллдоо

2  |  0
Зочин (66.181.161.107) 2021 оны 12 сарын 21

омикрон тархсан оронд ирж, очиж буй иргэдийн зорчих хөдолгөөнийг хаагаач. Санаатай тахал тараах гээгүйл юм бол.

2  |  2
Иргэн(202.9.46.48) 2021 оны 12 сарын 21

Наад хувилбар чинь тархаад дэлхийн олон улс урьдчилсан хориг арга хэмжээ авч эхлээд байна. Манай иргэд цадиггүй хэнэггүй эрүүл мэндийн байгууллага мэдрэмжгүй мэдээлэлгүй шинэ жилийн дараа юу болох талаар та бүхэн бодож үзмээр дээ. Амаа л баривзай.

2  |  0
Fgh(202.126.88.234) 2021 оны 12 сарын 21

Үхсэний чинь эдиин засаг вэ,хөл хориондоо бэлдээч,хилээ хаагаач ,арзайсан тэнэг хүүрнүүд вэ,үхсэний чинь аялал жуулчлал,орос туркиин нислэгээ зогсоогооч өмхий сүгнүүдээ

2  |  0
Зочин(150.129.142.12) 2021 оны 12 сарын 21

Гадуур гудамж талбай, албан байгуулгуудад ариутгал хийгээчээ ариутгалч хийхгүй байж өвчин яриал үхэл яриал, гаднаас орж ирлээ ч гэх шиг юу ч яриад байдаг хүмүүсэвдээ

1  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 12 сарын 21

eolk tsagaan saraa tsutslaa

1  |  0
zochin(64.119.21.174) 2021 оны 12 сарын 20

ene medrel archihin zlauu chin 3 emelgin sheedn orj irel zodoh geel bi ajdin bee uzlere zaganl boljinuu boldog shsde.yun surtein geel.

0  |  0
zochin(64.119.21.174) 2021 оны 12 сарын 21

3 emelgin sehd ingetel uhtel bolchol uhed ogo doo uhsen de shde uhsen jngere uhed dalad orchihol doo.uhjisen ahr uhtel huure chirguled ogol doo hushgaa.

1  |  0
САНАЛ (192.82.92.151) 2021 оны 12 сарын 21

МАШ ХУРДТАЙ ТАРХДАГ ОМИКРОН ХУВИЛБАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ГАДНААС ИРЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ 7-10Х ТУСГААРЛАХ ХЭРЭГТЭЙ. ЗӨВХӨН АФРИКААС ИРСЭН ХҮНИЙГ ТУСГААРЛАЖ БАЙГАА ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ОМИКРОН ДЭЛХИЙН 87 ОРОНД ИЛЭРСЭН БАЙГАА ШҮҮ... ДАРГА НАРАА: АФРИКААС БУСАД ОРНООС МОНГОЛД ИРЖ БУЙ ХҮМҮҮС Ч МӨН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ... ӨМНӨ ЗОЧИД БУУДАЛД ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛАЛТТАЙ 100% ТУСГААРЛАЖ БОЛООД БАЙСАН БИЗДЭЭ.... ОДОО 7-10Х, ЯДАЖ 7Х ТУСГААРЛААЧЭЭ. ОМИКРОН ОРЖ ИРЭХ БОЛОМЖИЙГ БҮРЭН НЭЭЖ ӨГСӨН БАЙНА ШҮҮ ДЭЭ

3  |  0
Зочин(202.179.21.251) 2021 оны 12 сарын 21

Омокрон илэрлээ гэж ярьж албан газрыг дарамталдаг эмнэлгийн удирдлага халдвар судлагч байх юм. Ёс зүй алга!!!

2  |  1
.(66.181.161.40) 2021 оны 12 сарын 21

Ter zugtaad shinjilgee uguhguu bgaa humuust eruugiin hariutslaga toots amia hicheesen humuus l ingedeg

1  |  0
Top