Израилд ковидын ТАВ ДАХЬ давлагаа эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет тус улсад коронавирусний цар тахлын тав дахь давлагаа эхэлсэн талаар мэдэгджээ.

Тэрбээр “Омикрон хувилбар Израилд парламентаас эхлээд хүүхдийн цэцэрлэг хүртэл тархсан. Өвчлөлийн тоо одоогоор өндөр биш байгаа ч энэ омог халдварлах чадвар илүү өндөр... Тав дахь давлагаа эхэлжээ” гэсэн байна.

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет мөн гуравдугаар тунгаа хийлгэсэн хүмүүс ковидын шинэ хувилбараар илүү хөнгөн өвчилж байгааг хэлжээ.

Тэрбээр өмнө нь тусгай алба ШАБАК /Израилийн нийтийн аюулгүй байдлын алба/-д “Омикрон” шинэ омгийн халдвар авсан хүмүүсийн байршлыг хянахыг зөвшөөрсөн тушаал гаргасан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top