Их Британид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 82886 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагджээ.
Тус улсад нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 11 361 387 болсон байна.
Их Британийн Засгийн газраас мэдээлснээр тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19-ийн өвчлөлийн улмаас 45 хүн нас баржээ. Нийт нас баралтын тоо 147 218 болсон байна.
Их Британид арваннэгдүгээр сарын 30-наас амны хаалтыг заавал зүүх журам хэрэгжиж эхэлсэн билээ.
Их Британи, Дани, Бельги, Норвегт ковидын томоохон давлагаа үүсэхээр байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Их Британид энэ сарын сүүлчээр орны ачаалал нэмэгдэж, нас баралт 75 мянгад хүрнэ гэсэн тооцоолол байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Лондон хотод иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )