Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын хэмжээг 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зургаан багц асуудлын талаар  МАН-ын 30 дугаар Их хурлын индэр дээрээс албан ёсоор танилцуулсан.

 

Түүний танилцуулсан зургаан багц асуудлыг тодотговол:

 

  •     Боомтын сэргэлт
  •     Эрчим хүчний сэргэлт
  •     Аж үйлдвэржилтийн сэргэлт
  •     Хот, хөдөөгийн сэргэлт
  •     Ногоон хөгжлийн сэргэлт
  •     Төрийн бүтээмжийн сэргэлт

 

 Тэгвэл Сангийн яамнаас “Боомтын сэргэлт”-ийн талаар тухайлан танилцуулж байна.

 

Монгол улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70% Замын-Үүд, Гашуунсухайт,  импортын 92% Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байна. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбоно.

 

  • Гашуунсухайт
  • Ханги
  • Шивээхүрэн
  • Бичигт

 

Үр дүн: Бараа тээврийн өртгийг 75% хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ.

Агаарын тээвэр: Одоо ганц идэвхтэй боомттой. Цаашид агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал, экспортын шинэ боломжуудыг нээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top