Эрдэмтэд сарны хөрснөөс ус илрүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

БНХАУ-ын эрдэмтэд “Чаньэ-5” сансрын хөлгийн 2020 оны арванхоёрдугаар сард Дэлхийд авчирсан сарны хөрсний дээжээс ус илрүүлжээ.

“Science Advances” хэвлэлд бичсэнээр, сарны хөрсний дээжид 120 ppm ус агуулагдаж байна. Эрдэмтэд нарны салхины ачаар сарны хөрсөнд ус бий болсон гэж үзэж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд Хайнан арал дахь Вэньчан сансрын буудлаас “Чанжэн-5” пуужин тээвэрлэгчийн тусламжтай “Чаньэ-5” сансрын хөлгийг сар руу хөөргөсөн билээ. Мөн оны арванхоёрдугаар сарын 17-нд “Чаньэ-5” хөлөг Өвөр Монголын Өөртөө Засах Орны нутаг дэвсгэрт амжилттай газардсан. Тус хөлөг 17321 гр сарны чулуулгийн дээжийг Дэлхийд авчирсан юм. БНХАУ нь сүүлийн 44 жилд сарны гадаргуугаас геологийн чулуулаг тээвэрлэх нислэг үйлдсэн анхны улс болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top