Хятад улс сарны хөрснөөс нөөц эх үүсвэр гаргах анхны туршилт хийв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 07

БНХАУ-ын химичид “Chang’e-5” сансрын хөлгөөр дэлхий рүү авчирсан сарны хөрсний бүтцийг судалж, хөрсөнд агуулагдах төмөр, титаны нэгдлийг ашиглан нарны гэрлийн эрчим хүчний тусламжтай усыг хүчилтөрөгч, устөрөгч болгон задлах анхны туршилт хийсэн тухай “Joule” сэтгүүлд бичжээ.

Энэхүү туршилтаар сар руу хийх ирээдүйн нислэгийн пуужин дахь орон зайг чөлөөлөх, ачааны жинг багасгахын тулд сарны нөөц эх үүсвэрийг ашиглах боломжийг нээж байна. Түүнчлэн эл стратеги дэлхийгээс гадна тогтвортой, харьцангуй хямд амьдрах орчныг бүтээн байгуулах боломж олгоно гэж Нанжин их сургуулийн дэд профессор Яо Иньфан мэдэгджээ.

2020 оны арваннэгдүгээр сард Хайнань арал дахь Вэньчан сансрын буудлаас “Changzheng 5” пуужин тээвэрлэгчийн тусламжтай “Chang’e-5” хөлгийг сар руу хөөргөсөн билээ. Тус аппарат 23 хоногийн дараа дэлхий руу буцаж ирэхдээ хоёр кг орчим сарны хөрсний дээж авчирсан. Яо Иньфаний хэлснээр, энэ төрлийн туршилт нь нарны гэрэл болон сарны нөөц эх үүсвэрийг ашиглан сарны станцыг хүчил төрөгч, ус, хүнс болон бусад шаардлагатай нөөц эх үүсвэрээр хангах технологийг боловсруулах зорилготой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.117) 2022 оны 05 сарын 08

sargui boloh ni dee

0  |  1
Зангараа(202.179.26.88) 2022 оны 05 сарын 08

За Хужаа нараа сарны хөрсийг химийн бордоогоор бордож тэнэгтэв дээ гэж.....

0  |  1
Top