Сарны “нас” 40 сая жилээр нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

АНУ-ын 1972 оны “Apollo 17” нислэгийн үеэр дэлхийд авчирсан сарны дээжийг судалсны дүнд эрдэмтэд шинэ нээлт хийжээ.

“Geochemical Perspectives Letters” сэтгүүлд бичсэнээр, нарны аймаг бүрэлдэн тогтсоноос хойш 100 сая орчим жилийн дараа Ангараг гарагийн хэмжээтэй сансрын биет дэлхийтэй мөргөлдсөний улмаас асар их хэмжээний масс бий болж, улмаар сар болж тогтоожээ. Цохилтын энергийн улмаас сарны гадаргуу анхандаа халуун хайлмал байсан бол хожим нь царцаж, хатуурсан байна. Эрдэмтдийн судалсан талстууд нь сарны гадаргуу царцах үйл явцын үеэр үүссэн ба сарны насыг тогтоох боломж олгож байгаа аж. Гэхдээ үүнийг тогтооход тийм ч хялбар байгаагүй гэнэ. Сарны дээжийг тодорхой загварчлалын тусламжтай судлахад сар 4.42 тэрбум жилийн настай болохыг тогтоож байсан бол саяхны судалгаа үүнээс ч эртнийх болохыг харуулжээ. Шинэ аргачлалаар хийсэн судалгааны дүнд эрдэмтэд сар дор хаяж 4.46 тэрбум жилийн настай болохыг тодорхойлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top