С.Амарсайхан: Гадаадаас ирсэн иргэд гэртээ гурав хоног тусгаарлалтад байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.12/ ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоногт тусгаарладаг журмыг цуцлах чиглэлийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханд өгсөн.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан "Гадаадаас ирж байгаа иргэдийн арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж гурав хоног тусгаарлаж эхэлсэн. Тэр үед халдварын тархалт өндөр, омикрон хувилбар тархаагүй, дэгдээгүй байхад авсан арга хэмжээ. Энэ тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Цөөнгүй тохиолдол илэрсэн. Цаашдаа гурав хоног тусгаарлаад байхгүй. Гэхдээ гурван тунд хамрагдсан байх ёстой, гэртээ өөрсдийгөө гурав хоног тусгаарлаж, хаана хаанаа хариуцлагатай байх ёстой гэж үзсэн. Тиймээс Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан гэж ойлгож болно" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ццц(103.229.121.6) 2022 оны 01 сарын 12

Тусгаарлагдаж байгааг нь хянах юм уу хэрвээ үгүй бол шууд гараад тэнээд явчихна шүү дээ.

0  |  0
Top