ДУНДГОВЬ: Төрийн үйлчилгээний машинаар ахмадуудад үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2022 оны А/05 тоот "Ахмадуудад дуудлагаар үйлчилгээ үзүүлэх тухай" захирамж гарсан байна. Тус захирамжаар 2022 оны нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд сумын төвд дуудлагын үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Тодруулбал, Ахмадууд ажлын өдөр 09:00-18:00 цагийн хооронд төрийн үйлчилгээ авах, банкаар үйлчлүүлэх, сар шинийнхээ хүнс цуглуулах гэх мэт ажилд дуудлагын дугаарт хандан үнэ төлбөргүй зорчих үйлчилгээгээ авах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top