Дорнод аймгийн Хэрлэн сумын алслагдсан 1, 2, 3, 5, 8 дугаар багийн иргэдэд ковидын дараах "Уушгины эмгэг илрүүлэх" рентген үзлэг, сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг болон Коронавируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Үзлэг өнөөдөр /2022.01.13/ эхлэж байгаа бөгөөд 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )