"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгж" Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхлүүлэх уулзалт зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдэх аялал жуулчлалын дэд бүтцийг дэмжих томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.
Үүнд,
Уг төсөл хэрэгжсэнээр нуурын эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгож сайжруулснаар замын тоосжилтоос үүдэлтэй нуурын усны болон орчны бохирдлыг бууруулах, олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх давуу талтай юм.
Сэтгэгдэл ( 0 )