ӨВӨРХАНГАЙ: 2030 он хүртэлх хугацаанд 20 сая мод тарина

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Өвөрхангай аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар өчигдөр /2022.01.13/ “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын тухай хэлэлцсэн байна. Тус аймаг 2030 он хүртэлх хугацаанд  20 сая мод тарихаар төлөвлөж байгаа бөгөөд Арвайхээр, Хархорин суманд тус бүр 1.5 сая мод, бусад сумдад тус бүр нэг саяас доошгүй мод тарьснаар уг зорилт хэрэгжих аж.

Одоогоор аймгийн хэмжээнд 140 мянган тарьц суулгац бэлэн байгаа бөгөөд цаашид мод үржүүлгийн газрыг олноор байгуулах, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан ярьж байлаа. 

Дээрх ажлын хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулах, мод, бут тарих боломжтой газрууд, тарих модны хэмжээг нарийвчлан тогтоох, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэхчлэн 20 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. 

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
04(192.82.74.62) 2022 оны 01 сарын 14

Мод тарих гэсэн элий балай юмаар шоу хийхээ больж үз.

0  |  0
Top