Жүжигчин Меган Фоксийн хуримын зар тарж, дахин олны анхааралд өртөх боллоо.
Рэппер Колсон Бэйкертэй сүй тавьсан тэрбээр гурван хүүтэй. Олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийнхээ зургийг тэр бүр нийтлээд байдаггүй ч түүнийг хөвгүүдтэй, эсвэл охидтой гэдгийг хүмүүс тэр бүр ялгаж чаддаггүй. Учир нь албан ёсоор гурван хүүтэй гэдэг ч хөвгүүд нь даашинз өмсөж, үсээ ургуулдаг тул бусдыг эргэлзэхэд хүргэдэг аж.
Тэрбээр хүүхдүүдээ хүйсийн чиг баримжаагүй өсгөх сонирхолтой бололтой. Хөвгүүддээ эрх чөлөөг олгож, аль ч хүйсийн хүн байж болох сонголтыг чөлөөтэй олгодог гэхэд болно.
Хүйсийн хэвшмэл ойлголтоос ангид байдаг тэрбээр хөвгүүддээ өөрийгөө хэрхэн илэрхийлмээр байгаагаа олж мэдэх хүртэл эрх чөлөөг нь хангалттай өгөхийг хүсдэг гэнэ.
"Хөвгүүд гүнж нарт, охид бэйсболлд дуртай байх нь эрүүл зүйл. Энэ нь тэдний бэлгийн чиг хандлагыг илтгэхгүй. Хүүхдүүд хүссэнээрээ тоглож болно. Ингэснээр гэр бүлийн гишүүд бүгд сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа юм шиг надад санагддаг" хэмээн жүжигчин бүсгүй хэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Меган фокс чинь өөрөө харин сэтгэцийн гажигтай юм байна. Эсрэгээрээ бараг эрэгтэй хүүхдэд хүчээр даашинз өмсүүлээд байгаа юм биш үү?
Ээж нь багаас нь засаж өгнө биздээ даашинз авч өгөөд байхаар яаж эрүүл сэтгэхүйтэй эр хүн болох вэ дээ чаос