БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтай өнөөдөр /2022.02.08/ албан уулзалт хийсэн байна.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Адилбаев БОАЖ-ын сайдаар томилогдсон эрхэм Б.Бат-Эрдэнэ танд баяр хүргэе гээд, өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад үүсээд байсан улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, хэвийн болсон талаарх мэдээллийг товч танилцуулав.
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ өнөө жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад түүхэн ойн хүрээнд олон үйл ажиллагааг хамтран зохион явуулахаар төлөвлөж байгаа тухайгаа дуулгалаа. БНКУ-ын Ерөнхийлөгч 2022 онд Байгаль орчинг хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд нэн ач холбогдол өгч байгааг уламжлаад, “2060 онд гэхэд Казахстан улс нүүрс төрөгчөөс бүрэн ангижрах, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник технологийг ашиглан үр дүнд хүрэхээр төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.
Мөн “Бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүтэй ажлуудыг Монгол Улсын БОАЖЯ болон, бусад төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлагыг дэмжиж байгаа. Үүнээс гадна Монгол Улс, БНКУ хооронд нислэгийн тоог нэмэгдүүлж, тогтмол нислэг үйлдэх боломжоор хангаж өгвөл хоёр талын аялал жуулчлалд тустай болно” гэлээ.
Талууд үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, цөлжилт гэсэн хэд хэдэн сэдвүүдээр санал солилцов. Тодруулбал,
Байгаль орчин, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад, бүс нутгийн байгаль орчныг хамгаалан сэргээх,
Хоёр улсын аялал жуулчлалыг харилцан сурталчилж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх,
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн иргэдийн харилцан нэвтрүүлэх,
Аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, “Чингисийн мөрөөр” түүхэн аялал жуулчлалыг хоёр орны хүрээнд хамтран хөгжүүлэх,
Агаарын тээврийн тоог нэмэгдүүлж, тогтвортой нислэг үйлдэх боломжоор хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэх,
Нэн ялангуяа Монгол Улс Аялал жуулчлын хаалгаа нээж, цар тахлын үед жуулчин хүлээн авах журам, зохицуулалтаа тодорхой болгох,
Хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэн хамтарч ажиллахаар боллоо.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “БОАЖ-ын сайдын ажлыг хүлээн аваад, хамгийн эхэнд уулзаж буй гадны Элчин сайд бол БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаев та юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна. Мөн байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна” гэж байр сууриа илэрхийллээ.
Мөн “Казахстан улсын ДНБ-нд аялал жуулчлалын салбарын эзлэх хувь 5.6 хувь байдаг. Иймд Монгол, Казахстан хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна. Түүнчлэн Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бүсийн хүрээнд 2030 он хүртэл аялал жуулчлалын салбарын стратегийг гишүүн орнууд баталсан. Энэхүү бодлогын бичигч Казахстан, БНХАУ, болон Монгол Улс хамтран өндөр уулын Алтайн кластерыг хөгжүүлэх арга хэмжээ тусгагдсан билээ. Хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны механезмыг түшиглэн энэ ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх саналтай байна” гэсэн юм.
Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг идэвхжүүлэх стратеги, үйл ажилагааны төлөвлөгөөний төслийг Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, Ногоон эдийн засаг, дэд бүтцийг чадавхжуулах, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, хүнд үйлдвэрийн газар, тариалангийн талбай төв суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулж, агро ойжуулалтыг хөгжүүлэх зэрэг стратеги зорилтын хүрээнд боловсруулж байгааг дуулгасан юм.
Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр манай хоёр улс хамтран ажиллах бүрэн боломжтой байна. Казахстан улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Нур-султан хотноо төвтэй “Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөн”-ий гишүүн орнуудын Газрын доройтлыг тэглэх стратегийн зорилгуудын хэрэгжилтийн уялдааг хангах хамтын ажиллагааны асуудлаар ахлах албан тушаалтнуудын цахим уулзалтыг Монгол Улс энэ жилдээ зохион байгуулна. Энэ хурлын дүнд бидний хамтран хэрэгжүүлж болохуйц санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна” гээд Уур амьсгалын өөрчлөлт, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд дэлхийн бүх улс орон анхаарал хандуулж байж төрөлхтөн эрүүл, аз жаргалтай амьдарна гэдгийгуулзалтын төгсгөлд онцоллоо.
БНКУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Адилбаев хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсон дээрх ажлуудыг цар тахлаас үл хамаарах яаравчлан эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв. Уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр нарын албаны төлөөлөл оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
YouTube -д Орос хэл дээр Монголын түүх , Чингис хааны тухай бичлэгийн доорхи бичсэн комментуудад , Хасагууд монголчуудыг ёстой нэг доромжилж байна даа
Хасагтай хамтхах нь дутаж гэнэ.
БНКазУ гэж бичдэгюм. БНКУ гэвэл Куба болдог юм. Сэтгүүлчинцэр минь
Za daa turk hasag 2 toi sujreed sain yumand hurehgui dee.Tuuh hulgailna.Net - d mongolchuudiig hamgiin ih doosh n hiih gej orolddog n muusain kazahstanii hasaguud l baidag. Bayan ulgiin hasaguudiig n gazar nutag ugch delhiin ali ch ornii hasaguudaas iluu amgalan taivan tuuh soyoloo hadgalan amidarrch baigaad n mongolchuudad talarhah n bitgii hel Bayan ulgii huuchin hasagiin nutag gej shaadag bolson bna lee.Za tegeed Chingis haan( eej talaasaa) hasag l gene.Muhulai hasag l gene. Tedniiheer hongirad , Jalair ovogtoi l bol hasag yum gene. Tegvel Jalair ovogtoi bi hurtel hasag boloh yostoi gene