II сарын 14-нөөс 100 хувь танхимаар хичээллэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ долоо хоногийн эхээр мэдээлэл хийж, сургууль, цэцэрлэгийг танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр хоёрдугаар сарын 14-нд эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо.

Уг шийдвэрийг ЭМЯ-наас өгч буй халдварын оргил үе буурч байна гэх судалгаатай уялдуулан гаргажээ. 

Түүнчлэн цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байхаар зохицуулахаар боллоо. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hanna(66.181.161.37) 2022 оны 02 сарын 11

ih surguuli yah ve\n

1  |  2
Ө.Содцэцэг(202.55.188.40) 2022 оны 02 сарын 11

50

2  |  6
Top