Б.Жавхлан: Хятадын талтай ГУРВАН БООМТЫГ өргөжүүлэхээр тохиролцлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Засгийн газрын өнөөдрийн /2022.02.09/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго нар мэдээлэл өглөө.  

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхий сайд БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзсан. Хоёр улсаас чиглэл өгч, ажлын уулзалт хийлээ. Нэн шаардлагатай эдийн засгийн өндөр ач холбогдолтой таван төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Үүний нэг нь боомтуудын асуудал байна. Хүч чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ярилцсан. Олон жил гацаад байсан төмөр замыг харилцан нэвтрэх солбилцлын цэгийг эцсийн байдлаар тохирлоо. Гурван боомтын үйл ажиллагааг өргөжүүлэхээр ярьж байна. Шивээ хүрэн, Сэхээ боомт юм. Одоо ялангуяа Гашуунсухайтын боомт дээр солбилцлын цэгийг ашиглаж, ачаа тээвэр буулгах зэрэг дараагийн шатны ажилдаа орж байна. Боломжит бүхий л судалгаануудаа хүргүүллээ. Дараагийн уулзалтыг хоёрдугаар сарын 15-ны өдөр болголоо. Үүнд өндөр ач холбогдол өгч байна. Хөрөнгө оруулалтын асуудал ч шийдэгдэх байх. Хятадын талаас маш баяртайгаар хүлээж авсан. Боомт гэдэг бол хоёр улсын эдийн засагт харилцан ашигтай зүйл юм" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.80.211.64) 2022 оны 02 сарын 09

Өөр олон гарцтай болох хэрэгтэй ш дээь уул уурхайн бүтэээгдэхүүний түр ачаа тээврийн гарц хайх хэрэгтэй дэмжих хэрэгтэй шүү бизнесс эрхлэгч нарыг ь

0  |  0
Top