Засгийн газрын өнөөдрийн /2022.02.09/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Улаанбаатар хоттой холбоотой, түгжрэлтэй холбоотой хоёр том бүтээн байгуулалтын ажил байна. Нэг нь хот дундуур явах баганат нийтийн тээврийн хэрэгсэл, 50 км-т явна. Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээр тойрог зам бүхий 71 км хурдны тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнийгээ Үүнд хятадын талаас оролцох ямар боломж байгааг сонирхсон. Хятадын талд хэлсэн, энэ төсөлд ач холбогдол өгч оролцохоо мэдэгдсэн" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )