Канад Украинд зэвсэг нийлүүлж, зээл олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Оттава Киевт 6.1 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлнэ гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ.

Украины хил орчим үүсээд буй хурцадмал байдлыг Украины эрх баригчидтай хэлэлцсэний дараа ийм шийдвэр гаргаж байна гэж тэрбээр тайлбарласан байна.

Түүнчлэн, Канад улс Украины эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих үүднээс нэмж 390 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Нэгдүгээр сард Канад улс Украинд 94.2 сая ам.доллар олгох тухай мэдэгдэж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top