Саудын Араб байгалийн хийн шинэ ордууд нээснээ зарлав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Саудын Араб байгалийн хийн хэд хэдэн шинэ орд нээсэн тухай зарлажээ.

ус улсын Эрчим хүчний сайд Абдел Азиз бин Салман аль Саудын мэдээлснээр, газрын тосны “Saudi Aramco” компани эдгээр ордыг тус бүс нутгийн төв, өмнөд хил орчмын бүс, дорнод хэсэгт болон Арабын хойгийн өмнөд хэсгийн гуравны нэгийг эзэлдэг Руб-эль-Хали элсэн цөлд илрүүлжээ.

Эр Риадаас 180 км зайд орших Шадун байгалийн хийн ордын нэг цооногийн хүчин чадал нь 31.8 мянган куб м/ц байх ба нэмж 3300 баррель өтгөрүүлсэн байгалийн хий олборлох боломжтой аж. Руб-эль-Хали цөлд илрүүлсэн ордын нэг цооногоос цагт 36.5 мянган куб м хий олборлох нөөцтэй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top