“Монголын эдийн засгийн чуулган -2022”-ыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр /2022.02.28/ Сангийн яаманд хуралдлаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх, Нийслэлийн засаг дарга, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд багтаж байна.
2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна. Мөн нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Эдийн засгийн чуулганыг төр, хувийн хэвшил хамтран 2022 оны дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )