ОХУ ямар орнуудад газрын тос, байгалийн хий нийлүүлдэг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Энэ сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросоос газрын тос, байгалийн хий импортлохыг хориглосон. ОХУ дэлхийн аль улс орнуудад, хэдий хэмжээний газрын тос, байгалийн хий нийлүүлдэг вэ?.

Газрын тос

ОХУ-ын Гаалийн холбооны албаны мэдээллээр, 2021 оны байдлаар Орос улс нийт 110.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 229 сая 998 мянган тоон түүхий газрын тос экспортолжээ. Өнгөрсөн онд тус улс нийт 36 оронд газрын тос нийлүүлсэн байна.

2017 оноос хойш Хятад улс Оросын газрын тосны хамгийн том худалдан авагч болжээ. 2021 онд Хятад улс 34.9 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 70.1 сая тонн газрын тос худалдан авсан нь Оросын газрын тосны нийт экспортын 30.6 хувийг эзэлж байна. Нидерланд 17.3 тэрбум ам.долларын 37.4 сая тонн, Герман 9.3 тэрбум ам.долларын 19.2 сая тонн газрын тос Оросоос импортолжээ. Мөн Беларус 14.9 сая тонн /6.4 тэрбум ам.доллар/, БНСУ 13.5 сая тонн /6.4 тэрбум ам.доллар/, Польш 11.2 сая тонн /5.4 тэрбум ам.доллар/, Итали 8.9 сая тонн /4.2 тэрбум ам.доллар/, АНУ 7.4 сая тонн /3.7 тэрбум ам.доллар/, Финланд 6.3 сая тонн /3 тэрбум ам.доллар/, Словак 5.3 сая тонн /2.5 тэрбум ам.доллар/ газрын тос тус тус худалдан авчээ.

Оросын газрын тосны нийт экспортын 47 хувийг буюу 108.1 сая тонн /50.9 тэрбум ам.доллар/ ЕХ-ны улс орнуудад нийлүүлсэн байна.

Байгалийн хий

2021 оны байдлаар, ОХУ нийт 55.5 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 203.5 тэрбум куб м байгалийн хий экспортолжээ. Үүнээс 48.2 тэрбум куб м буюу 23.7 хувийг Герман, 26.8 тэрбум куб м буюу 13.2 хувийг Турк улсад нийлүүлжээ. Беларус улс 19.8 тэрбум куб м байгалийн хий Оросоос импортолсон байна.

Мөн Дани 18.4 тэрбум куб м, Франц 11.5 тэрбум куб м, Польш 10.6 тэрбум куб м, Казахстан 9.3 тэрбум куб м, Австри 7.8 тэрбум куб м, БНХАУ 7.1 тэрбум куб м, Нидерланд 6.7 тэрбум куб м байгалийн хий Оросоос тус тус худалдан авчээ. 2021 онд хийн хоолойгоор дамжуулан ОХУ нийт 32 улсад байгалийн хий нийлүүлсэн байна.

Үүнээс гадна ОХУ дэлхийн 22 улсад шингэрүүлсэн хий нийлүүлжээ. Тухайлбал, Япон 12.8 сая куб м /1.7 тэрбум ам.доллар/, БНХАУ 11.4 сая куб м /1.4 тэрбум ам.доллар/ болон Франц 10.4 сая куб м /893 сая ам.доллар/ шингэрүүлсэн хий худалдан авчээ. Үүнээс гадна Испани 6 сая куб м /590 сая ам.доллар/, Их Британи 5.9 сая куб м /477 сая ам.доллар/, Бельги 4.5 сая куб м /391 сая ам.доллар/, БНСУ 4.2 сая куб м /545 сая ам.доллар/, Нидерланд 3.9 сая куб м /402 сая ам.доллар/, Тайвань 3 сая куб м /336 сая ам.доллар/, Португал 1.5 сая куб м /167 сая ам.доллар/ шингэрүүлсэн хий Оросоос импортолжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.44) 2022 оны 03 сарын 13

Харж байгаа биз???? Ардчилал,хүний эрх, чөлөөт зах зээл гэж донгосдог нь худлаа байгаа биз. Ингэж байгаад тэнгэрт ниргүүлнэ дээ

0  |  0
zochin(66.181.179.110) 2022 оны 03 сарын 11

za ene niiluuldeg ulsuud ni avahgui bolchuul avdag hursh tsuun uls neg mgl hyandaar iheer ah ni dee. odoo bur rossneft orood ireh heregtei sh te. mgliin heden monopoluudiig odoo tsohij unagaah tsag sh te

0  |  0
Эгэл(139.5.217.195) 2022 оны 03 сарын 13

Мөнгөө өгөөд авдаг юм,зүгээр л наймаа

0  |  1
Ааааа(202.21.108.231) 2022 оны 03 сарын 11

Үнэхээр агуу юмаа, Оросод хориг тавьсан Япон, Солонгосууд Оросын хийг авахгүй биз дээ.

1  |  0
Top