Ирэх дөрөвдүгээр сарын 7,8-нд Монголын Эдийн засгийн чуулган зохион байгуулагдана. Харин чуулганыг угтан энэ сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр /2022.03.21/ “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн 22 төслийн санхүүжилтийг төр дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил амжилттай түншлэхийг эрмэлзэж байна.
Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хийж, өргөн барихаар бэлдэж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн гол санаа нь талууд хэрхэн харилцан ашигтай байдлаар түншлэх, хувийн хэвшилд илүү ашигтай байлгахын тулд төр хэрхэн дэмжиж ажиллах талаар тусгасан” гэхчлэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )