ОХУ Японы иргэдийн визгүй зорчих журмыг цуцалж, энхийн хэлэлцээнээс гарав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

ОХУ Японы иргэдийн Өмнөд Курилийн арлууд руу визгүй зорчих журмыг цуцалжээ. Энэхүү шийдвэрийг Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны хариу болгон гаргаж байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ Токиотой хийж буй энх тайвны тухай яриа хэлэлцээнээс мөн гарч байгаагаа мэдэгдсэн билээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд энэхүү шийдвэрээр 1991 онд хоёр улсын хооронд байгуулсан визээс чөлөөлөх тухай хэлэлцээр, Японы иргэдийн Өмнөд Курилийн арлуудад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн дагуу Японы иргэд Өмнөд Курилийн арлууд руу визгүй зорчих боломжгүй болж байна гэж дурджээ.

Түүнчлэн, ОХУ Курилийн арлуудад аж ахуйн үйл ажиллагаа хамтран эрхлэх тухай Японтой хийж буй яриа хэлэлцээнээс гарч байна. Японы зүгээс найрсаг бус шинжтэй нэг талын хориг арга авсныг харгалзан үзэж Орос улс эдгээр арга хэмжээг авч байна гэж ОХУ-ын ГХЯ тайлбарлажээ.

Үүнтэй холбогдуулан мягмар гарагт /2022.03.22/ Японы Ерөнхий сайд Фүмио Кишида парламентын хэлэлцүүлгийн үеэр энх тайвны гэрээ байгуулах тухай яриа хэлэлцээг зогсоох Оросын дээрх шийдвэрийг байж боломгүй гэж мэдэгдэв.

Японы тал Оросын шийдвэрийг шударга бус, байж боломгүй гэж үзэж байгаа тул хатуу эсэргүүцэл илэрхийлж байна” гэж Фүмио Кишида мэдэгджээ. Тэрбээр Токио Курилийн арлуудын асуудлыг шийдвэрлэх байр сууриа өөрчлөөгүй гэж онцолжээ. Гэсэн хэдий ч Японы Засгийн газар хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зориулж 2022 оны санхүүгийн жилийн төсөвт суулгасан зардлыг эргэн харах бодолгүй байна гэж мэдэгджээ. Учир нь эл төсөв Японы аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд чиглэгдсэн гэж Кишида тодруулсан байна.

Үүнтэй зэрэгцэн Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно өнөөгийн нөхцөл байдал Орос улс Украин руу довтолсноор үүссэн. Тиймээс хариуцлагыг Япон, Оросын харилцаанд тохож буй Москвагийн үйлдлийг зөвтгөх аргагүй хэмээн Токио үзэж байна гэв.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
er (66.181.161.89) 2022 оны 03 сарын 22

oros sain bna

0  |  1
Www(66.181.185.15) 2022 оны 03 сарын 22

Chi ukhaantan uu?

0  |  0
Зочин(103.57.93.146) 2022 оны 03 сарын 22

Тэнэг оросууд тэнэгтэж өгч байна даа

0  |  3
Top