Мэрилин Монрогийн хөргийг 200 сая ам.доллароос дуудаж, худалдана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Холливудын алдарт жүжигчин агсан Мэрилин Монрогийн хөргүүдийн нэг болох Энди Уорхолын бүтээлийг дуудлага худалдааны “Christie's” ордон дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. Анхны үнэ нь 200 сая ам.доллароор үнэлэгдсэн нь дуудлага худалдаагаар орсон ХХ зууны хамгийн үнэтэй урлагийн бүтээл болж магадгүй гэж тус ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Цайвар номин ногоон дэвсгэртэй “Shot Sage Blue Marilyn” хөргийг Уорхол 1964 онд алдарт жүжигчнийг нас барснаас хойш хоёр жилийн дараа бүтээжээ. Энэхүү бүтээлийг АНУ-ын дүрслэх урлагийн бэлэг тэмдэг гэж үздэг байна.

Монрогийн хөргийг хүүхдийн төлөөх Томас ба Доррис Амманы буяны сан дуудлага худалдаанд оруулж байна. Олсон орлогыг сангийн үйл ажиллагааны санхүүжилтэд зарцуулах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top