Жил бүр зохион байгуулагддаг “Монголын эдийн засгийн чуулган”-ы энэ удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.
Чуулганыг угтаж урьдчилсан хэлэлцүүлгүүд өрнөж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг явагдаж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд манай улс юунд зорьж байгаа, ямар үр дүнд хүрэхээ тодорхойлж, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг өргөн хүрээнд ярилцаж буй юм.
"Аж үйлдвэржилтийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн "Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого" илтгэлээр эхэллээ. Тэрбээр “Дэлхий даяар түүхий нүүрсний хэрэглээ багасч байна. Тиймээс бид байгалийн баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай. Олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсын эдийн засгийг тэлэх боломж энэ салбарт бий” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Шаардлагатай гээд хэлчихээр гарчихдаг бол сайхан л байна. даанч хэзээ ч тэгэхгүй юмдаа.
Байгалийн баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээлд гаргах ажлыг 3 дахьч хөршүүдээр хийлгэ