Ирэх сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монголын Эдийн засгийн чуулганыг угтан Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2022.03.28/ “Боомтын сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлэгт, Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын шинэчлэл” сэдвээр илтгэл танилцуулж байна.
Тэрбээр илтгэлдээ манай уул уурхайн түүхий эдийн үндсэн худалдан авагч БНХАУ-ын зах зээлийн цаашдын төлөв байдал, төмөр замын дэд бүтцийн тэлэлт болоод дотоодын нөхцөл байдал зэрэг мэдээллүүдийг өглөө.
Тодруулбал, “БНХАУ-ын нүүрсний хэрэглээ жилдээ 300 гаруй сая тонн байгаагаас 80 сая тонн нь коксжих нүүрс байна. Бид нөөцөөрөө үүнийг хэдэн арван жилийн туршид урд хөршид нийлүүлэх боломжтой. БНХАУ манай экспортыг сороход бэлэн болсон. Бид өөрсдийн дотоод нөхцөл байдал асуудлаасаа үүдэн төмөр замын солбицлын цэгээ тодорхойлж чадахгүй арван хэдэн жил болсон, цаг алдсан. Сая өвлийн олимпийг далимдуулан Ерөнхий сайд тус улсад айлчлах үеэр арван хэдэн жил гацсан төмөр замын солбицлын цэгтэй холбоотой түгжээ тайлагдсан.
2021 оны байдлаар БНХАУ-ын нийт төмөр зам 150.000 км байна. Үүнээс 40.000 км нь өндөр хурдны төмөр замаар холбогдсон. 2050 он гэхэд төмөр замын сүлжээгээ 274.000 км болгож өргөтгөнө.
Боомт гэдэг бол нэг улсын, хоёр улс хоорондын асуудал биш. Монгол Улс сүүлийн 10 гаруй жил яригдаж буй "Нэг бүс, нэг зам"-ын салшгүй хэсэг болох ёстой. “Бүс бас зам” санаачилгын нэг чиглэл нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын газрын коридор юм.
Дэлхийн эдийн засгийн интеграцичлалын үед боомт гэдэг ойлголт өөр болж байна. Хуучин бол боомт гэхээр хил дээр байдаг шалган өнгөрүүлэх, нэвтрүүлэх, гааль, мэргэжлийн хяналтынхны хэсгийг ойлгодог байсан, бид. Тэгвэл дэлхийн интеграцичлалын үед боомт гэдгийг эдийн засгийн коридор гэж бид ойлгох ёстой" гэлээ.
Мөн тэрбээр илтгэлдээ гадаад зах зээлийн боломжийн талаар хэлэхдээ:
Сэтгэгдэл ( 3 )
Улстөрч хүн байж ганц үг зөв сонгоод хэрэглэж сураагүй мал вэ. Хятадууд нь одоо дургүйцнэ, Оросын троллууд нь далимдуулж дэвэргээд нөгөө замыг нь зогсооно.
ugee zuv olood helj suraachee estoi neg ulaan suhainuudaa bas
Экспорт юу байхав баялагаа ховх соруулаад сарны гадрага шиг болгочихоод цөлд элсээ самраад суух цагийг ойртуулж байгаагаа бахархаад байх юу байна.Түргэн хоослох гэж төмөр зам бариад л.Залуус нь гадаад руу зугтаж хуйлраад л.Элдэв лоозон төлөвлөгөө харуулаад л.30 гаруй жил монголыг сүйрүүлж ядууруулж дарлаж байгаа МАН.