Өнгөрсөн гуравдугаар сараас Украинд Оросын эсрэг байлдаж байгаа Өмнөд Солонгосын ахмад И Гун нутаг нэгтнүүддээ хандан, ил захидал илгээжээ.
Түүний талаар эх оронд нь маш олон янзын цуурхал гарч байгааг няцааж, бодит байдлыг мэдээлсэн байна.
Тэрээр хоёр ахмад дайчны хамт хууль бусаар хил даван, Украинд очсон бөгөөд нөгөө хоёр нь хэдийн нутаг буцаж, одоо хоригдон шалгагдаж байгаа юм.
И ГУН ГЭЖ ХЭН БЭ?
БНСУ-ын Тэнгисийн хүчний тусгай ангийн ахмад асан. YouTuber сувагтай. Хамгаалалтын компанитай. 2020 онд энгийн хүмүүсийг тусгай ангийн бэлтгэл сургуулиар бие бялдрыг нь хатуужуулах контент хийсэн нь маш амжилттай болсон. 38 настай. Америкт өссөн. Хувийн цэрэгт сайн дураар элсэж, Сомали, Иракт үүрэг гүйцэтгэж байсан.
Өмнөд Солонгост байгаа түүний менежер Н ахмад И Гуны талаар худал мэдээлэл тараасан байгууллага, хувь хүнийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн. Ингээд худал мэдээллүүдийг танилцуулсан юм.
1. Өмнө нь БНСУ-ын бэлтгэл цэргийн цугларалтад дуудагдсан ч очилгүй, торгуулж байсан.
2. Украинд байлдаж байгаад алуулсан.
3. Украины Яворив хотын тулаанд алуулсан.
4. Украинаас Польш руу зугтах гэж хэд хэд оролдсон.
5. Польшийн зочид буудалд киноны зураг авч байгаа.
6. Украины баруун хэсгийн нэгэн хотын зочид буудалд амьдарч байгаа.
Дээрх мэдээллийг бүгд худлаа гэдгийг менежер нь мэдээлсэн юм.
Энэ бүхний эцэст И Гун ахмад өөрөө Өмнөд Солонгосын ард түмэнд хандан, ил захидал илгээлээ.
БНСУ-ын ард иргэдэд
Намайг Украинд ирснээс хойш маш олон цуурхал, худал мэдээлэл гарсан тул бодит байдлыг өөрийн биеэр тайлбарлаж, энэ асуудлыг эцэслэхээр шийдлээ. Украины гадаад цэргийн ангид элсэж, гэрээ байгуулан гарын үсгээ зурсны дараа АНУ, Их Британийн өмнө нь дайнд тулалдаж явсан туршлагатай хүмүүсээс бүрдсэн тусгай хэсэг байгуулсан. Би энэ хэсэгт орсон. Манай хэсэг хэд хэдэн байлдааны тусгай даалгавар гүйцэтгэсэн. Ямар даалгавар, хаана гүйцэтгэснээ цэргийн нууц тул хэлж болохгүй. Өчигдрөөс манай ангийг байлдааны тэргүүн шугамд шилжүүлсэн. Бид дайсантай нүүр тулан байлдаж байгаа. Аюулгүй байдлын үүднээс хаана гэдгээ илчилж болохгүй. Үүнийг ойлгоорой. Би Украины ард түмэн, Украины армийн бүрэн дэмжлэг дунд байгаа. Украины ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье.
И Гун
Түүнчлэн И Гуныг тусгай үүрэг гүйцэтгэж байгааг Украины Гадаад цэргийн ангийн хэвлэлийн төлөөлөгч ч баталсан байна.
Харин БНСУ-ын Цагдаагийн газраас энэ сарын 11-нд мэдэгдэл хийхдээ “Украинд тулалдахаар явсан 6 солонгос хүн байгааг бид тогтоосон. Үүнээс дөрөв нь буцаж ирснийг бид мөрдөн шалгаж байна. Укрианд үлдсэн нэг хүнийг ирэхээр нь шалгах болно. Хил хууль бусаар давсан гэмт хэрэг үйлдсэн хэргээр хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн юм.
Үлдсэн ганц нь мэдээж И Гун ахмад. Тэрээр эсэн мэнд эх орондоо харьвал 1 жилийн хорих ял, 10 сая воны торгуулийн шийтгэл хүлээж байгаа юм.
Сэтгэгдэл ( 17 )
Ямар ч байсан зарим нөхдүүд шиг fb гээр хэл амаа билүүдээд суугаад байдаггүй. Зоригтой л эр бна.сачий чинь хүрвэл очоод нухчихаач.ха ха
Тусгай мэргэн буудагчид бэлтгэн энэ мууг цааш нь харуулах хэрэгтэй..Солонгосууд улс гүрэн дамжин дайтаад явдагийг мэдэхгүй л юм бна..
Хэдэн хүүхэд хөгшид л алаа биз өөр юу хийхэв дээ
Нэг пуужинд явна даа зайлуул
энийг очиж нухах хэрэгтэй л дээ
..Solongoschuud yas yumaa khiideg .! Khiivel khiisen shig khiideg.! Tsereg sakhilaga bataa saitar khatuu sakhidag.
Зураг дээрээ нуугдаад сууж байгаа байдалаараа бол зүгээр л олонд танигдах гэсэн гуйлагчин . Эх орноосоо зугтааж хэний юуны төлөө юу хийж яваагаа мэдэхгүй салга л байна . Урвагч
zugeer l showchin gar.Olnii anhaarald urtuh gesen, youtube eer mungu hiih gesen garuudiin l neg.Manaihaas harin bat- uul,elbeg ,mongolhuu, munh- erdene nariig ukrain luu yavuulah tsag n bolson.
Эр хурга
kinond gardag hulsnii tsereg shig ym bndaa , hulsniihen bol mash hargis zuvhun l mungunii tuluu baidag ym gesen
Нутагаасаа бултсан хулгайч юм биш үү хамт явсан 2 нь буцаж очоод ялаа эдлэх гэж байгаа юм биш үү ийм л дуракууд аргалж байгаад алдар хүнд оллх гэсэн л юм байна
UDT korea navy seal юм товчоор хэлэхэд нэг ийм ахмад оросын 100 ногоон нусан журтай тэнцэнэ НАТО стандартаар бэлтгэгдсэн украйн цэргүүд өөр өөр
Ямарч тэнэг хүн ийм зохион бичлэг бичиж чадна.
Ямарч тэнэг хүн ийм зохион бичлэг бичиж чадна.
ER HUN BNASHDEE\nHUURHII .HUN ER N UURUU RUU L BH N HUN BHIIN UHSEN CH HARAMSAHGUISHDEE...SOLONGOSIIN HUULI N ....HN
Аль ээ эрт үхэж далд орсон шүү
Ene zda baildaj bnuu, showudaad zurgaa avhuulaad l yavaad bh yum. Humuus uhej bhad