И Гун ахмад Цагдаагийн газарт өөрөө очиж, байцаалт өгчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

БНСУ-ын Цагдаагийн газраас Украинд ОХУ-ын эсрэг байлдаж байгаад эх орондоо эргэн ирсэн тусгай албаны ахмад асан И Гунаас байцаалт авсан гэдгээ мэдээллээ.

И Гун энэ сарын 10-нд өөрөө Сөүл хотын Цагдаагийн газарт очиж, хил хууль бусаар нэвтэрсэн, Украинд очихыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн хэргээ хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр гуравдугаар сарын эхээр Украинд очсон. Тэнд Гадаад цэргийн отрядад алба хааж, байлдаанд оролцсон юм. Шархадсан тул эмчилгээ хийлгэхээр БНСУ-д тавдугаар сарын 27-нд харьсан.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хууль бусаар Украинд очсон хэрэгт нь 10 сая воны торгууль, нэг жилийн хорих ял төлөвлөөд байгаа.

Харин Донецкийн БНУ-ын Шүүхээс түүнд эчнээ цаазын ял оноох магадлал өндөр байгаа юм.     

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2025 оны 03 сарын 13

Pashizamiig demjij.Hvnii umnuus hvn alj bna gedeg ih sain yils uym uu.

1  |  0
Ааааа(202.21.108.208) 2025 оны 03 сарын 13

Донецкчууд эчнээ цаазын ял онооно. Нэг л өдөр түүн дээр цаазын ял гүйцэтгэгч очно. Тэгээд Донецкын ард түмний нэрийн өмнөөс.....

1  |  1
Close menu