ОХУ, Украины дайн эхлэснээс хойш гадаадын олон иргэн Украины талд байлдаж байгаа. Ерөнхийлөгч Зеленский гадаад цэргүүдээс бүрдсэн тусгай анги байгуулсан нь одоо тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тус ангид элсэхээр БНСУ-аас 9 хүн очсон ч ихэнх нь нутаг буцаж, тулалдаж байгаа нь Өмнөд Солонгосын тэнгисийн тусгай хүчний ахмад асан И Гун ганцаараа болжээ.
И Гун Украинд очихдоо хоёр хүнтэй хамт явсныг БНСУ-ын ГХЯ тогтоосон. Хоёулаа одоо эх орондоо буцан ирж, мөрдөн шалгагдаж байгаа.
Энэ хоёрын нэг нь хорин хэдэн настай гэрэл зурагчин гэнэ. Түүнийг И Гун “Цэргийн сурвалжлагчаар ажилла” гэж дагуулаад явсан бол харин нөгөөх нь Өмнөд Солонгосын телевизийн нэвтрүүлэгт оролцдог, юүтүүбчин Логан буюу Ким Жю Ён байжээ. Логан бол И Гун ахмадын нэгэн адил Тэнгисийн тусгай хүчинд алба хааж байсан. Украинд байлдана гэж сүлжээнд И Гун ахмад бичсэнийг хараад холбоо барьж, хамт явсан гэнэ. 38 настай.
Логан саяхан олон нийтийн сүлжээгээр ард түмнээсээ уучлал гуйлаа.
Тэрээр “Миний болчимгүй үйлдлийн улмаас улс орон, нийгэмд бухимдал үүссэнд хүлцэл өчиж байна. Би Украинд очиж болохгүй гэдгийг мэдсээр байж И Гун ахмадын хамт хууль бусаар хил давсан. Украинд гуравдугаар сарын 6-14-нд байсан. Гуравдугаар сарын 18-нд аав хорт хавдрын хагалгаанд орох гэж байгааг дуулаад 16-нд нь Өмнөд Солонгост буцаж ирсэн. Одоо Цагдаагийн газарт байцаагдаж, ямар шийтгэл хүлээхээ хүлээж байна. БНСУ-ын хуулийг зөрчиж, хөнгөмсөг үйлдэл хийсэндээ харамсаж байна. Олны танил хүн гэдгээ ухамсарлалгүй, дүрэм журам зөрчсөндөө уучлал гуйж байна. Хэргээ бүрэн хүлээсэн. Цаашдаа БНСУ-ын хууль дүрмэнд таарсан арга замаар Украин улсын төлөө зүтгэх болно” гэсэн байлаа.
Түүний хийсэн гэмт хэрэг 1 жилийн хорих ял, 10 сая воны торгуулийн шийтгэлтэй юм.
Сэтгэгдэл ( 8 )
Нүүрээ будаж сормуусаа янзалж авахд д чухам очно, хажууханд нь 2 удаа бөмбөг дэлбэрэхэд л үнхэлцэг нь хагараад зугатна биз.
Aaav uvdsun u.haha anhaaral tatakaash haha
Одоо тэгээл хэдэн жилийн дараа энэ нэг нөхрийнхөө тухай солонгосууд нээх сүртэй кино эдр хийнэ дээ
Reality shou gej bodsiin bhdaa huurhii
Украйнд очсон хөлсний цэргүүд олгоороо үхэж бас Оросын талд олзлогдож байх шиг байна.
муу эр дайнд хөөрнө гэгч болжээ. Усан ногоо, далайн хорхойн идэштэн дайтна гэж юу байдаг юмбэ? Украиндаа байлдахгүй яах гэж буцсан юмбэ? чацга царайлсан аймхай хог байна. Украины нацистуудыг төлөө зүтгэх гээд байгаа юм бол иргэншилээ Украин болгоод Солонгосоос зайлаач
Солонгос драиын пудр түрхсэн, трикотой баатар алалцахгүй яагаад буцаад ирэв ээ?
муу эр дайнд хөөрнөө гэж. онлайнаар тоглож суудаг гаж донтнууд ыодитоор хүн алж үзэх гэж улайран зүглэж байна даа тийшээ. украйн орос нь тэдэнд огт хамаагүй дайтаж үзэх гэж яваан.