Украинд байлдаж байгаа солонгосчууд хагаралдав

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Украин дахь гадаад цэргийн ангид (UDT/SEAL) алба хааж, тэргүүн шугаманд байлдаж байгаа гэх солонгос цэрэг J гэгч адилхан Украинд дайтаж байгаа И Гун ахмадыг фэйсүүкээр хатуу шүүмжиллээ.
 


Тэрээр “И Гун ахмад, Логан хоёр Украинд гэрэл зурагчин дагуулж очсон. Хорин хэдэн настай залуу хүүхэд. И Гун гадаад цэргийн ангийнхны нэрийг баасдаж байна. Гадаадын бусад цэргүүд тэднийг хараад янз бүрээр л хэлж байгаа. Пуужин харвахаар айж зугтаад ер нь дайн гэж юу болохыг сайн ойлгохгүй ирсэн хүн. Бидэн шиг сайн дураар, туслах зорилготой хүн биш. Солонгосчуудыг төлөөлөх гээд байгаа бол зугтаж харайлгүй, цахим сүлжээнд шуугиан тариад байх хэрэггүй. И Гун солонгосчуудаа шүүмжилж муулаад байх юм. Биднийг муулж байгаатай адил хэрэг шүү дээ. Одоо түүний менежер нь Украинд туслах хандивын аян  YouTube-ээр өрнүүлж байна. Тэр менежер бол бидэнэд туслах гэсэн хүнд 15 сая воноор шөнийн дуран авчирч өгсөн этгээд байгаа юм. И Гун ахмад бидний нэрийг гутаахаа болиоч. Украинд биднийг И Гунтай адилхан гэж үздэг болчихоод байна. Ичиж байна” гэж бичжээ.
 


Үүний хариуд И Гун ахмадын хуулийн төлөөлөгч  шүүхэд хандахаа мэдэгдээд байна. Тус төлөөлөгч “Украинд маш олон хүн амь насаа алдаж байхад солонгосчууд хоорондоо маргалдаж болохгүй. J гэгчийн эсрэг хэрэг үүсгэнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

БНСУ-ын ГХЯ-наас мэдэгдсэнээр Украинд байлдахаар 9 солонгос иргэн явсны 5 нь буцаж ирсэн. Дөрвөн хүн Украинд байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.1) 2022 оны 05 сарын 15

Со нар дайн самуун болохоор сүрлэн шаахай өмсчихөөд хаанаа үүрээд л гүйгээд байдаг эд гарт гох атгадаг банди байдаг юмуу одоо Оросыг алж хядсан аймаар аймаар кино хийнэ дээ

0  |  0
macbook(202.126.89.34) 2022 оны 05 сарын 14

erguu pubg aar tusuuluu biz 1ch dain 1ch hun tsaash ni haruulj uzeegui bgaashde ene so ahmad

1  |  0
Т(66.181.191.153) 2022 оны 05 сарын 14

Солонгосчууд удахгүй сүйрнэ

0  |  2
Бат(66.181.161.83) 2022 оны 05 сарын 13

Өө за. Өнөө муу манай эндэхийн хамгийн ядруу со нар хүртэл Оросыг алаах гээд очцон байдаг. Энэ юу болжийн оо!

0  |  0
Ганбаа(202.126.89.116) 2022 оны 05 сарын 14

Энэ Үхсэн ацных байлдах шоучин гар бна

6  |  0
(103.212.118.186) 2022 оны 05 сарын 14

mongold ireed boovoo huhuuleh bizde,haluun dulaan elegseg nairsagaar huleej avaad hoshnogi ni dolooj boovii ni huhuj ugnushd durtaiya te?

0  |  5
Top