И Гун ахмад хоёр орос цэргийг буудан хөнөөсөн гэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

БНСУ-ын Тусгай ангийн ахмад асан И Гун Украинд гурван сар тулалдаж байгаад эх орондоо эмчлүүлэхээр харьсан. Түүнийг хууль бусаар хил давсан хэргээр Сөүлийн Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 10 сая воны торгууль, 1 жилийн хорих ял хүлээх магадлалтай байна.

Өмнөд Солонгост түүнийг зарим нь шоудах гэсэн блогер, юүтүүбчин гэж байгаа бол нэг хэсэг нь "Баатар" хэмээн магтаж байгаа.
 


И Гун ахмадыг тулааны тэргүүн шугамд байлдаагүй гэж зарим хэвлэлээр гарсан ч ахмад үнэхээр байлдсан, тэр тусмаа хоёр орос цэргийг буудан устгаж байгааг нь харсан гэрч олон нийтийн сүлжээнд гэрчилжээ.

Украин дахь Гадаад цэргийн ангид И Гунтай хамт байсан “Викинг” гэгч нууц нэртэй эр энэ сарын 17-нд инстаграм хуудсандаа энэ талаар бичсэн байна.

Викинг “Би Ирпень хотод гуравдугаар сарын 13-15-нд И Гуны удирдсан ангид байсан. Бид хотод машинаар очиж, байрлалаа эзлэн, орос цэргүүдэд отолт хийх ёстой байлаа. Хүнд даалгавар биш гэж байсан ч үнэндээ хотод энгийн иргэд их байсан тул байрлал эзлэх амар байгаагүй. Нэгэн байшинд ортол нөгөө талд Оросын цэргийн танкны моторын дуу гарсан. Мэргэн бууч буудахаар дээд давхар луу гарсан ч суманд оногдоод буугаа унагааж орхилоо. Одоо Оросын танк биднийг устгах нь, буудах нь гэж бодсон. Харин И Гун танк дагаад гүйж явсан хоёр орос цэргийг буудан устгасан. Танкны жолооч сандраад зам дээр эргэсэн. Энэ хооронд бид шархадсан нөхрөө аваад холдож чадсан. И Гун үнэхээр тайван, багаа сайн удирдаж байсан” гэжээ.     

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damdin dorj(66.181.161.61) 2025 оны 03 сарын 13

So zaluugaar baharhaj bnooo...uheruud hevhees uur bs talh davs bariaad l guih n todorhoidooo

1  |  0
sasas(202.21.108.250) 2025 оны 03 сарын 13

Putler gahai suirch bnaa

2  |  0
Уншигч(139.5.216.132) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн цагдаа болж дайнд нэрвэгдэж оросуудад алуулж байгаа украйнчуудад туслахаар очдог эрэлхэг залуус шүү, эр зоригтнууд эхний эгнээнд явдаг юм. Тийм ч учраас ихээр хорогдож хохирдог юм. Алдар гарвьяаг нь ард иргэд магтан дуулдаг юм.

4  |  1
хаха(103.29.144.172) 2025 оны 03 сарын 13

аан энд тэнд нуувчивд яваад ирсэн бна\n

1  |  0
Аслан(192.82.88.158) 2025 оны 03 сарын 13

Мөрдөн очиж устгана.

3  |  0
ббббб(202.21.127.142) 2025 оны 03 сарын 13

ХУЦЛААШДЭ. Танкчин дагаад гүйж явсан хоёр цэргээ харлаа юу

6  |  0
Шоучин(192.82.80.55) 2025 оны 03 сарын 13

Энэ шоучин гуулинг шууд устгах хэрэгтэй.

3  |  0
Зоч(192.82.87.194) 2025 оны 03 сарын 13

Танай гэрт хэн нэгэн буу эсвэл хутга бариад дайраад ороод ирэхэд чамд хэн ч туслахгүй танайхан алуулбал чамд бахархалтай байх нь ээ ,эргүү новш вэ-Ааааа гэгч

5  |  0
Ааааа(202.21.108.218) 2025 оны 03 сарын 13

Одоо эчнээ цаазын ял оноож эх оронд нь очиж ялыг гүйцэтгэх биз. Тэр Орос цэргийг алсан ч бай үгүй ч бай, шоудсан ч бай одоо нэгэнт өнгөрсөн.

2  |  2
Хмм(64.119.22.48) 2025 оны 03 сарын 13

Тэнэг Солонгос энэ гэж далдагнаж байгаад шангаа хүртэнэ биз

2  |  1
Close menu